Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж байна

Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж байна
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн. /Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамж/-аар шинэчилсэн.

Эрхэм жолооч таны автомашины улсын дугаарын сүүлийн орон:

- 1, 6-аар төгссөн бол Даваа гарагт,

- 2, 7-оор төгссөн бол Мягмар гарагт,

- 3, 8-аар төгссөн бол Лхагва гарагт,

- 4, 9-өөр төгссөн бол Пүрэв гарагт,

- 5, 0-ээр төгссөн бол Баасан гарагт өглөөний 08.00-20.00 цагийн хооронд дугаарын хязгаарын бүс буюу 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх замд хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.

Бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Хуваалцах