Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тээврийн логистикийн тухай хуулийг батлуулна

Тээвэр, худалдааны салбарт нэн тэргүүнд хөгжүүлэх чухал асуудлын нэг боловч бодлого, эрх зүйн хувьд анхаарлын төвд бус байсан логистикийг төрөөс бодлогын хувьд дэмжин хөгжүүлэх зорилгоор Логистикийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй ажлын хэсэг санаачлан батлуулахаар ажиллаж бай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн логистикийн тухай хуулийг батлуулна
Тээврийн логистикийн тухай хуулийг батлуулна. Зураг: МҮОНРТ

“Монголын тээврийн логистик ба өнөөгийн байдал, цаашдын хөгжил” онол практикийн бага хурлыг УИХ-ын даргын 119 дүгээр захирамжаар байгуулагдсан дамжин өнгөрөх тээвэр, логистикийн талаар бодлого боловсруулах Ажлын хэсэг, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо, “Монгол нүүрс” ассоциаци, Монголын логистикийн холбоо хамтран зохион байгууллаа.

Тээвэр, худалдааны салбарт нэн тэргүүнд хөгжүүлэх чухал асуудлын нэг боловч бодлого, эрх зүйн хувьд анхаарлын төвд бус байсан логистикийг төрөөс бодлогын хувьд дэмжин хөгжүүлэх зорилгоор Логистикийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй ажлын хэсэг санаачлан батлуулахаар ажиллаж байна.

Онол практикийн бага хуралд УИХ-ын гишүүд, мэргэжлийн холбоод, яам, агентлагийн төлөөлөл 100 гаруй төлөөлөгч оролцож Монгол Улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэн санал бодлоо хуваалцахаас гадна бусад улсын туршлага, улс орны эдийн засагт тээвэр, логистик хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэл солилцов.

Түлхүүр үг:Логистик
Хуваалцах