Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээврийн цагдаагийн албаны "Сахилга, ёс зүйн зөвлөгөөн" боллоо

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан сахилгын дүрэм, үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангуулах, алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийх, сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн цагдаагийн албаны "Сахилга, ёс зүйн зөвлөгөөн" боллоо
Тээврийн цагдаагийн албаны "Сахилга, ёс зүйн зөвлөгөөн" боллоо. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан сахилгын дүрэм, үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангуулах, алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийх, сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, бууруулах, зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх, ажлын хариуцлагыг сайжруулах зорилготой 2022 оны жилийн эцсийн “Сахилгын зөвлөгөөн”-ийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд болон Дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав, даргын зөвлөлийн гишүүд, газар хэлтсийн дарга ахлахуудын төлөөлөл бүхий нийт 54 алба хаагч танхимаар, цахимаар 90 байршлаас 480 алба хаагч хамрагдлаа.

Хуваалцах