Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Зам, тээврийн хүрээлэн ТББ-ын санаачлагаар “Монгол Улсад Тээврийн ухаалаг систем болон хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийг нэвтрүүлэх нь” сэдэвт форумыг БНСУ-ын ITS Korea,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх, хамтран ажиллах  санамж бичиг байгууллаа
Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн хүрээлэн ТББ-ын санаачлагаар “Монгол Улсад Тээврийн ухаалаг систем болон хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийг нэвтрүүлэх нь” сэдэвт форумыг БНСУ-ын ITS Korea, Улаанбаатар смарт карт ХХК, JCI Монгол төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Тус форумаас Монгол Улсад Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэхэд цаашид анхаарах асуудлаар зөвлөмж гаргаж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон БНСУ-ын “ITS Korea” холбооны Ерөнхийлөгч Mr.Kichil Kwon нар, Зам, тээврийн хүрээлэн ТББ-ын тэргүүн Ж.Сэрээтэр болон БНСУ-ын “ITS Korea” холбооны Ерөнхийлөгч Mr.Kichil Kwon нар цаашид Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр тус тус санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг, зөвлөмжийн хүрээнд талууд тээврийн ухаалаг системийг хөгжүүлэхэд шаардлагатай шинэ техник, технологи, мэдээлэл технологийн системийг нэвтрүүлэх, туршлага солилцох, мэргэжилтэн, техникийн ажилтан бэлтгэх, хурал, семинар, үзэсгэлэн яармаг зэрэг арга хэмжээнд оролцохыг харилцан дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хуваалцах