Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

ТЕГ-аас шинэлэг үйлчилгээг нэвтрүүллээ

ТЕГ-аас мэдээллийн технологийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан шинэлэг үйлчилгээг татвар төлөгч нарт зориулан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг бол ухаалаг гар утасны “MTA’ програмыг (application) хөгжүүлэн нийтийн хүртээл болголоо. Тухайн програм нь татвар төлөгчийг мэдээ мэдээллээр хангах, цаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТЕГ-аас шинэлэг үйлчилгээг нэвтрүүллээ
ТЕГ-аас шинэлэг үйлчилгээг нэвтрүүллээ. Зураг: МҮОНРТ

ТЕГ-аас мэдээллийн технологийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан шинэлэг үйлчилгээг татвар төлөгч нарт зориулан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг болж ухаалаг гар утасны “MTA’ программыг (application) хөгжүүлэн нийтийн хүртээл болголоо. Тухайн програм нь татвар төлөгчийг мэдээ мэдээллээр хангах, цаг хугацааг хэмнэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.

Ухаалаг гар утасны программаар дамжуулан мэдээ, мэдээлэл унших, тайлан тушаах хугацаа харах, татвар төлөх дансны мэдээлэл авах, татварын албадын байршил, албан ёсны хаяг, утасны лавлах авах, татвар албаны цахим үйлчилгээний веб хаягууд, татварын хууль, түгээмэл асуулт, хариултыг авахаас гадна НӨАТ төлөгч иргэн, хуулийн этгээдийн жагсаалт, хуурамч НӨАТ-ын падааны зөрчилтэй татвар төлөгчийн жагсаалт, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжийн жагсаалт, татварын албанаас зүгээс эрэн сурвалжилж байгаа хаяг байршилдаа байдаггүй, тайлан тооцоо хийдэггүй татвар төлөгчдийн жагсаалтуудаас хайх боломжтой гэнэ.

Программ татаж авах:
Iphone(IOS)-ны хэрэглэчид:
itunes.apple.com/us/app/mta/id721102923



Android төрлийн утастай хэрэглэгчид:
play.google.com/store/apps/details?id=mn.mta

Түлхүүр үг:ТЕГ
Хуваалцах