Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Тэжээл тарих талбай хомс байна

Сүүний чиглэлийн үнээ өсгөж үйлдвэрүүийг түүхий эдээр хангадаг фермерүүдэд тэжээл тарих талбай хомс байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэжээл тарих талбай хомс байна
Тэжээл тарих талбай хомс байна. Зураг: МҮОНРТ

Сүүний чиглэлийн үнээ өсгөж үйлдвэрүүийг түүхий эдээр хангадаг фермерүүдэд тэжээл тарих талбай хомс байна. Энэ байдлаас шалтгаалж өртөг өндөртэй тэжээл бэлдэхээс өөр аргагүй болдог. Тэжээлийн зардал ихсэх тусам фермерийн аж ахуй хөгжих боломж хумигдаж байдаг гэж Фермерийн аж ахуйн эрхлэгч нар ярьж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 хороонд фермерийн аж ахуй эрхэлдэг н.Мандахын тухайд тэжээлийн хэрэгцээг хангахаар 66 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар тэжээл тариалах газар авчээ. “Өндөр үнээр газар авч тэжээл тарих нь удаан хугацааны дараа ашгаа өгөх ч өнөө, маргаашийн зардлаа зээлээр зохицуулж байгаа бидэнд хүндээр тусч байна” гэж тэрбээр ярилаа. Дэлгэрэнгүй мэдээг сонсоно уу.

Хуваалцах