Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Техник технологийн улсын ХХII дугаар олимпиад нээлтээ хийв

Зохион бүтээх авьяас чадвартай сурагчдын бүтээлийг шалгаруулах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор явагддаг Техник технологийн улсын олимпиад өнөөдөр

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Техник технологийн улсын ХХII дугаар олимпиад нээлтээ хийв
Техник технологийн улсын ХХII дугаар олимпиад нээлтээ хийв. Зураг: МҮОНРТ

Зохион бүтээх авьяас чадвартай сурагчдын бүтээлийг шалгаруулах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор явагддаг Техник технологийн улсын олимпиад өнөөдөр /2018.05.04/ Залуучууд театрын их танхимд нээлтээ хийлээ. Тус олимпиадыг 1999 онд Дархан хотын уугуул, Монгол Улсын Их Хурлын гишүүн Мишигийн Чимэдцэрэн агсны санаачилгаар Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш 9 жилийн давтамжтай 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн олимпиадад Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн дизайн технологи, дүрслэх урлаг, техник спортын төрөл бүр дээр өөрийн ур ухаан авьяас чадвараараа шалгаран ирсэн 254 тэргүүний багш, сурагчид оролцож байна. Тус олимпиадын ерөнхий шүүгчээр МУБИС-ийн Технологийн тэнхимийн багш, Доктор, дэд профессор П.Түмэнхишиг ажиллаж байна. Ирээдүйн шилдэг инженер, зохион бүтээгчдийг төрүүлэн гаргах зорилготой явагдаж байгаа тус тэмцээний аваргууд өнөөдөр тодорно.


Хуваалцах