Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Техникийн тооллогод ямар нэг асуудал гарахгүй гэв

Харин энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ.

С2
Сонгууль 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Техникийн тооллогод ямар нэг асуудал гарахгүй гэв
Техникийн тооллогод ямар нэг асуудал гарахгүй гэв. Зураг: МҮОНРТ

2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль үргэлжилж байна. Сонгуультай холбогдуулж улс төрийн зарим намуудын төлөөлөл Сонгуулийн ерөнхий хороонд техникийн тооллогыг заавал 50 хувьд хүргэх тухай шаардлага хүргүүлсэн.

Харин энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ.

Өмнө нь 2012 оны УИХ-ын болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр техникийн тооллого хийж байжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бүх сум, дүүрэгт санал хураалт дууссаны дараа саналын хайрцагт байгаа саналын хуудсыг гаргаж автомат машины саналын тоотой тулгаж гараар тоолж байсан байна. Харин Сонгуулийн шинэ хуульд техникийн тооллогыг нийт сум, дүүргийн сонгуулийн хэсгийн хороо санамсаргүй сонголтын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож техникийн тооллого явуулна гэж заасан байгаа юм.

Хуулийн дагуу техникийн тооллого явуулах журмыг СЕХ баталсан. Уг журамд зааснаар сум, дүүргийн сонгуулийн ерөнхий хороо 50 хүртэл хувиа тогтоох эрхтэй гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ. Тиймээс техникийн тооллогыг 10, эсвэл 20 хувьд нь хий гэсэн шаардлагыг шууд тулгах боломжгүй гэсэн юм.

Түүнчлэн өмнөх сонгуулиар техникийн тооллоготой холбоотой ямар нэг гомдол санал гарч байгаагүй учраас энэ жил ч гэсэн ямар нэг асуудал гарахгүй гэж бодож байгаа ажээ.

Хуваалцах