Тэмээ шүлхийгээр өвчилсөн анхны тохиолдол илэрлээ
Өнгөрсөн сарын 26-нд шүлхийн анхны дуудлагыг Ховд аймгийн Онцгой комисс хүлээн авчээ. Тухайн үед 200 орчим мал шүлхийгээр өвчилсөн шинж тэмдэг илэрсэн байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн сарын 26-нд шүлхийн анхны дуудлагыг Ховд аймгийн Онцгой комисс хүлээн авчээ. Тухайн үед 200 орчим мал шүлхийгээр өвчилсөн шинж тэмдэг илэрсэн байна.
"Харин өнөөдрийн байдлаар өвчилсөн малын тоо дөрөв дахин өссөн байна. Үүнээс гадна манай улсад анх удаа тэмээ өвчилсөн нь тогтоогдсон" гэж Ховд аймгаас мэдээллээ. Мөн "Манай улс шүлхийтэй тэмцэх аргаа өөрчилсөн. Тодруулбал, өвчилсөн малыг толгой дараалан устгахын оронд вакцинжуулж байна. Одоогоор вакцинжуулах шаардлагатай нийт малын 30 орчим хувийг вакцинд хамруулсан. Вакцины хүрэлцээ хангалттай байна" гэж мэдээллээ.


















