Тэмээ судлаач, ХАА-н ухааны доктор, Монгол Улсын зөвлөх мал зүйч Т.Балданы хөдөлмөрийг үнэлж орон нутгаас 2 өрөө байраар урамшууллаа
Тэмээ судлаач, ХАА-н ухааны доктор, Монгол Улсын зөвлөх мал зүйч Т.Балданы хөдөлмөрийг үнэлж орон нутгаас 2 өрөө байраар урамшууллаа
Мэдээллийн алба

Монгол тэмээн сүргийг шинжлэх ухаанчаар судлан, үржил слекцийн ажлыг маш оновчтойгоор зохион байгуулж, Монгол тэмээний үндсэн сайжруулагч үүлдэр болох “Ханын хэцийн хүрэн”, “Галбын говийн улаан” үүлдрүүдийг илрүүлэн баталгаажуулсан тэмээ судлаач, ХАА-н ухааны доктор, МУ-ын зөвлөх мал зүйч Т.Балданы хөдөлмөр бүтээл, мал зүйн салбарт оруулсан хувь нэмрийг аймаг орон нутгийн зүгээс үнэлэн 2 өөрөө байрыг гардуулан өглөө. Тэрээр энэхүү эрдэм шинжилгээний ажилд 30 гаруй жилийг зарцуулж 2 бөхт тэмээний аж ахуйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн билээ. Хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэгч дэлхийн зарим орнуудаас манай 2 үүлдрээс сайжруулагч болгох, үржил слекцэд оруулах хүсэлтийг ирүүлж байгаа юм байна. Аймгийн удирдлагуудын зүгээс эрдэмтэн, докторууд, шинжлэх ухаанчдыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


















