"Тэнэг" цагийг ухаалаг болгоно
Зүүдэг технологи буюу Kairos T-Band нь дурын аналог бугуйн цагтай холбогддог бугуйвч юм.
Мэдээллийн алба

Зүүдэг технологи буюу Kairos T-Band нь дурын аналог бугуйн цагтай холбогддог бугуйвч юм. Үүний ачаар хэрэглэгч хэдэн удаа алхсан, зүрхний цохилт хэд байгаа гэх мэтийн мэдээллийг харахаас гадна утсанд шуудан ирж, хүн залгаж байгааг мэдэж болох юм.
Бүтээгчид нь нийт гурван төрлийн бугуйвч санал болгож байгаа бөгөөд дэлгэцгүй, нуугдмал лед дэлгэцтэй, PMoled дэлгэцтэй гэсэн гурван төрөл юм байна.
Дэлгэцгүй хувилбар нь технологид дуртай гэхээсээ илүүтэй эрүүл мэнддээ анхаарч, цэнэгээ удаан барьдаг зүйл хэрэглэхийг хүсэгчдэд зориулагджээ.
Компанийн танилцуулснаар ийм бугуйвч нь долоо ба түүнээс дээш хоног цэнэгээ барина. Хэрэглэгчид лед заагч болон чичрэх системийн тусламжтай мэдээлэл дамжуулах аж. Хэдийгээр дэлгэцгүй ч гэсэн энэ бугуйвч нөгөө хоёрынхоо адил цахим шуудан ирж, хүн залгаж байгааг ч төвөггүй ойлгуулна.
Харин нуугдмал болон PMoled дэлгэцтэй загварууд нь илүү дэвшилттэй бөгөөд аналог цагандаа хайртай, технологийн хорхойтонд зориулагдсан байна.


















