"Тэнгэрийн гүүр" номын нээлт болно
Монголын Үндэсний радиогийн гадаад нэвтрүүлгийн суваг болох "Монголын дуу хоолой" радио 1964 оноос эхлэн гадаадын сонсогчдод зориулан Монгол орноо сурталчлан таниулах нэвтрүүлгийг таван хэлээр бэлтгэн хүргэсээр 53 дахь жилтэйгээ золгож байна.
Мэдээллийн алба

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан "Монголын дуу хоолой" радиогийн ахмад сэтгүүлч, орчуулагч редактор Долгорын Чулуунцэцэгийн "Тэнгэрийн гүүр" номын нээлт маргааш буюу 10 дугаар сарын 13-ны Баасан гарагт 14.00 цагт МҮОНРТ-ийн радиогийн Концертын их танхим буюу "Цагаан лавай" студид болно.