Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тэнгэрийн хөвгүүд”, “Амьдралын хүүрнэл” бүтээлийг Улсын санд худалдан авна

Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зорилготой “Соёлын бүтээлч сар” аяныг Соёлын яам эхлүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тэнгэрийн хөвгүүд”, “Амьдралын хүүрнэл” бүтээлийг Улсын санд худалдан авна
“Тэнгэрийн хөвгүүд”, “Амьдралын хүүрнэл” бүтээлийг Улсын санд худалдан авна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зорилготой “Соёлын бүтээлч сар” аяныг Соёлын яам эхлүүлсэн.

Аяны хүрээнд, “Оны шилдэг бүтээл 2022” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 07-ны хооронд болж байна.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг 2022 оны дүрслэх урлагийн хоёр шилдэг бүтээлд батламж гардууллаа.

2022 оны улсын санд худалдан авах шилдэг бүтээлүүдэд:

З.Уянга – “Тэнгэрийн хөвгүүд”

Д.Гунгаа – “Амьдралын хүүрнэл” шалгарсан юм.

Монгол Улсын Засгийн газар 2006 оноос хойш дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг улсын санд худалдан авч эхэлсэн юм гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.

Хуваалцах