Тэрэлж, Богд уулын орчимд аяллын зам 18-нд нээгдэнэ
Үүний дагуу Тэрэлж, Богд ууланд явган аялахад зориулан маршрут, тэмдэг, тэмдэглэгээ бүхий олле замыг тавьж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн аялал жуулчлалын газар, БНСУ-ын Чежү хотын аялал жуулчлалын газар хамтран Улаанбаатар хот орчмыг аяллын буюу олле замаар тохижуулах ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.
Үүний дагуу Тэрэлж, Богд ууланд явган аялахад зориулан маршрут, тэмдэг, тэмдэглэгээ бүхий олле замыг тавьж байна.
Явган аялагчдад зориулсан дээрх замыг энэ сарын 18, 19-нд нээх аж. Олле гэдэг нь Чежүгийн эртний аялгаар “гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д 2006 оноос хойш Чежү арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг аж. Тус замыг өмнө нь Япон Улсад нэвтрүүлсэн бөгөөд Монгол Улс олле явган аяллын стандартын замтай гурав дахь орон болж байна.


















