Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Тэргүүний геологичид шалгарлаа

Геологийн салбар үүсч хөгжсөний 74 жилийн ойн хүрээнд , Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тушаалаар энэ салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг “Тэргүүний геологич” хүндэт тэмдгээр шагналаа. Энэхүү шагналыг Уул уурхайн дэд сайд О.Эрдэ…

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэргүүний геологичид шалгарлаа
Тэргүүний геологичид шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Геологийн салбар үүсч хөгжсөний 74 жилийн ойн хүрээнд , Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тушаалаар энэ салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг “Тэргүүний геологич” хүндэт тэмдгээр шагналаа. Энэхүү шагналыг Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган гардуулан өглөө. “Тэргүүний геологич” хүндэт тэмдгээр “Шижир талст” ХХК Ерөнхий геологич Ц.Ганболд, “Алтан Эрхэст Од” компанийн Ерөнхий менежер Р.Эрдэнэбаяр, ГСТ-ийн минералогч Ш.Тунгалаг, “Топкад” компанийн инженер, геологич Ж.Мянгаа, ГТЛ-ийн Боловсруулалтын инженер Н.Болормаа нарын 17 геологич шагнууллаа.

Хуваалцах