Тэрхийн голын гүүрээр нэвтрэх тээврийн хэрэгслийн жинг 30 тн-оор хязгаарлажээ
Тэрхийн голын төмөр бетон гүүрийн засварын ажил дуусаагүй байгаа бөгөөд уг гүүрээр авто машинуудыг даацын хязгаарлалттайгаар нэвтрүүлж байна.
Мэдээллийн алба

Архангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийн гол дээр байрлаж байсан зэвсэгт хүчний "Хөвдөг гүүр"-ийг өчигдөр хураалаа. Тэрхийн голын төмөр бетон гүүрийн засварын ажил дуусаагүй байгаа бөгөөд уг гүүрээр авто машинуудыг даацын хязгаарлалттайгаар нэвтрүүлж байна.
Засварын ажлыг гүйцэтгэж байгаа "Хурдны зам" компанийн зүгээс гүүрээр нэвтрэх даацыг 30 тн-оор хязгаарлажээ. Иймд тус гүүрээр нэвтрэх жолооч та бүхэнд заагдсан жин тн, даацыг хэтрүүлэхгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчихыг Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газраас зөвлөж байна.



















