Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэтгэврийн насныхныг хууль бусаар ажлаас халж байна гэв

Ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал зэргээс хамааран харилцан адилгүй тогтоодог.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэтгэврийн насныхныг хууль бусаар ажлаас халж байна гэв
Тэтгэврийн насныхныг хууль бусаар ажлаас халж байна гэв. Зураг: МҮОНРТ

Ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал зэргээс хамааран харилцан адилгүй тогтоодог. Хуульд эрэгтэй 60, эмэгтэй 55 нас гэж заасан. Гэтэл ажил олгогчид энэ насны хүмүүсийн эрхийг зөрчиж байна гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хууль зүйн зөвлөгөө өгөх төвийн мэргэжилтэн М.Саранцацрал хэллээ.

Үйлдвэрчний эвлэлийн Хууль зүйн зөвлөгөө өгөх төвд энэ төрлийн гомдол их ирж байгаа аж. Үүнээс гадна эдийн засгийн хямралтай холбоотой ажлаас халагдсан, цалин, тэтгэмжээ авч чадахгүй байна гэсэн гомдол сүүлийн үед тасрахгүй байна гэдгийг хэллээ.

Хуваалцах