Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тикийн гайхамшиг” туршлага солилцох хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулав

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Тикийн гайхамшиг” туршлага солилцох хамтарсан дадлага сургуулийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тикийн гайхамшиг” туршлага солилцох хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулав
“Тикийн гайхамшиг” туршлага солилцох хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Тикийн гайхамшиг” туршлага солилцох хамтарсан дадлага сургуулийг энэ сарын 5-27-ны өдрүүдэд Увс аймгийн Хяргас нууран дахь Усан сургалт хяналт дадлагын төвд зохион байгууллаа.

Тус сургалт, дадлагыг АНУ-ын Батлан хамгаалах хамтын ажиллагааны газрын сургагч багш нар удирдан явуулж, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид эмнэлгийн анхан шатны тусламж, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, өндөр уулнаас аврах ажиллагаа зэрэг 3 төрлөөр 90 цагийн аврах ажиллагааны дадлага сургуульд хамрагдаж, мэдлэг ур чадвараа дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах