Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тогоочид мэргэжлийн ур чадвараа сорьж байна

Мэргэжлийн боловсролын “Монгол Ур чадвар 2016” үндэсний тэмцээн /2016.12.17/ тогоочийн төрлөөр үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тогоочид мэргэжлийн ур чадвараа сорьж байна
Тогоочид мэргэжлийн ур чадвараа сорьж байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн боловсролын “Монгол Ур чадвар 2016” үндэсний тэмцээн /2016.12.17/ тогоочийн төрлөөр үргэлжилж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын тогооч нарын холбоо, Монголын Зочлох үйлчилгээний холбоо, Санхүү эдийн засгийн их сургууль хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд тогооч бэлтгэдэг 20 сургуулийн төлөөлөл оролцож байна.Эцсийн шалгаруулалт ирэх оны есдүгээр сард болж, улсаа төлөөлж дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож тогоочийн нэр тодорно.Дашрамд дуулгахад, манай улсаас 2015 онд Бразилд зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын тэмцээнд тогоочийн төрөлд манай улсын тамирчид амжилттай оролцож байжээ.

Эх сурвалж: ХХААХҮ

Хуваалцах