Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тогтоолын төслийг хүчингүй болгож, дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо

Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тогтоолын төслийг хүчингүй болгож, дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо
Тогтоолын төслийг хүчингүй болгож, дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг асуудлыг 2018 оны 05 дугаар сарын хуралдаанаараа хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байна.

Чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжив. Тогтоолын төсөл батлагдсанаар “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 1998 оны 05 сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцохоор боллоо.

Хуралдааны төгсгөлд Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжсэн.Ингэснээр Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Д.Оюунхорол нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармааг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяаг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд тус тус оруулахаар болов.

Хуваалцах