Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив
Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2017 оны 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, мөн УИХ-ын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 10 гишүүнээс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуулльд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгтгэж хэлэлцэхээр УИХ-аас шийдвэрлэсэн. Энэ үндсэн дээр Байнгын хорооны хуралдаанаар уг хууль, тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гаргасан Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг суурь болгож хэлэлцэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдэж, санал санаачлагч гишүүн Н.Учрал Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татаж авсан юм.

Иймээс “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах