Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, төсөл хөтөлбөр хариуцсан ахлах шинжээч П.Баярцэцэг нар Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн бүсийн газрын байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Без

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, төсөл хөтөлбөр хариуцсан ахлах шинжээч П.Баярцэцэг нар Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн бүсийн газрын байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Безиажен, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэсайхан нартай уулзаж, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын стратегитай уялдуулан төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох, соёлын өв бүхий газар, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх талаар санал солилцлоо гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлээ.

Хуваалцах