Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур” салбар хуралдаан болж байна

"Монголын эдийн засгийн чуулган 2018"-ны нэгдүгээр үе шат болох Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулган Засгийн газраас батлагдсан "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" дор зангилагдаж байгаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур” салбар хуралдаан болж байна
“Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур” салбар хуралдаан болж байна. Зураг: МҮОНРТ

"Монголын эдийн засгийн чуулган 2018"-ны нэгдүгээр үе шат болох Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулган Засгийн газраас батлагдсан "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" дор зангилагдаж байгаа бөгөөд “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. Эдийн засгийн чуулганы салбар хуралдааны нэг болох "Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур" хэлэлцүүлэг Төрийн ордны "Сүхбаатар" танхимд болж байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбар хуралдааныг нээж, хэлсэн үгэндээ, “Бид энэхүү салбар хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого, төлөв байдал, боломж, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хөгжлийн гарц, арга замыг эрэлхийлэх болно.

Манай салбарын бодлого маш тодорхой. Бид уламжлалт мал аж ахуйг зонхилон, тодорхой тогтоосон бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлнэ. Тариалангийн бүсэд болон хот, сууринг түшиглэн эрчимсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлнэ.

Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр дотоодын үйлдвэрлэлээс бүрэн хангах, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого барьж байна” гэдгээ онцоллоо.

Хуваалцах