Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөлгөөн Орхон аймагт эхэллээ

Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөлгөөн өнөөдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөлгөөн Орхон аймагт эхэллээ
“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөлгөөн Орхон аймагт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөлгөөн өнөөдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд эхэллээ.

Тус зөвлөлгөөн энэ сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилэх юм. Уг зөвлөлгөөнийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд Дорнод аймагт мөн энэ өдөр зүүн бүсийн аймгуудын багш нарын зөвлөлгөөн эхлэж байна. 3 дугаар бүс буюу Орхон аймагт болж буй энэ удаагийн зөвлөлгөөнд Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нар оролцож байна.

Зөвлөлгөөний үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал үг хэлсэн бол БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл” сэдвээр, БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн А.Мөнх-Оргил “Багшийн цалин хөлсний шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.

Нэгдсэн хуралдааны дараа “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, Багшийн хөгжил цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхэд хөгжил, хамгаалал, хүмүүжил төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн сэдвээр салбар хуралдаанууд үргэлжилнэ.

Тус зөвлөлгөөн “Шинэ хандлага-Шинэ өөрчлөлт-Шинэчилсэн бодлого” уриан дор үргэлжилж байна.

Хуваалцах