Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавина

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн байнгын төлөөлөгч, Азийн ардчиллын сүлжээ, Азийн хөгжлийн холбоо, Бусан хотын орон нутгийн захиргаа хамтран энэ сарын 22-24-ний өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулж буй "Бусаны Ардчиллын форум-2018” хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын да

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавина
“Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавина. Зураг: МҮОНРТ

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн байнгын төлөөлөгч, Азийн ардчиллын сүлжээ, Азийн хөгжлийн холбоо, Бусан хотын орон нутгийн захиргаа хамтран энэ сарын 22-24-ний өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулж буй "Бусаны Ардчиллын форум-2018” хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж оролцож байна. “Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавина.

Тэрбээр тус хуралд "Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавих юм. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа тус хурлаар 16 дахь зорилт буюу дэлхий нийтэд энхтайван, шударга ёсыг цогцлоох зорилтын хүрээнд голлон ярилцаж, бусад зорилтуудын нийтлэг шинжтэй асуудлуудыг хэлэлцэн, салбар хуралдаануудыг явуулж байна. Энэхүү форумд иргэний нийгмийн байгууллагууд, бодлого тодорхойлогчид, академийн хүрээлэнгүүд болон бусад холбогдох талууд оролцох бөгөөд оролцогчид 16 дугаар зорилтыг хэрэгжүүлэх нөлөөллийн санал санаачилгууд, хэрэгжилтийн үйл явц, үндэсний тайлан болон тус зорилтын ахиц дэвшлийг хэмжих боломжит хэмжигдэхүүн, шалгуур үзүүлэлтийн талаар харилцан туршлага солилцоно.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын хувьд тус арга хэмжээнд панелист болон илтгэгчээр тус тус оролцож байгаа бөгөөд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа нь нийгмийн бүхий л амьдралд хамаарч, олон сэдэв, агуулгаар өргөжин, шинэ тутам санал санаачлагаар өрнөж байгаа энэ үед хүний эрхийг цогц байдлаар төлөвлөж, хэрэгжүүлэн, хяналт тавихад чухал асуудал нь тогтвортой хөгжлийн зорилтууд болохыг онцлон хөндөнө. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсны дараа Хүний эрхийн үндэсний байгууллагууд 2015 оны 10 дугаар сард Мексик Улсын Мерида хотноо чуулж Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, иргэний нийгэмтэй хамтран ажиллах бололцоог хэлэлцэж, тодорхойлж тусган Меридагийн тунхаглалыг баталсан билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хийсэн ажлын талаар туршлага хуваалцах юм.

Эх сурвалж: ХЭҮК

Хуваалцах