Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтад оролцох компаниудыг бүртгэж байна

Монголын залуучуудын холбоо, БНХАУ-ын Залуучуудын хоблоо болон Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран ирэх гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг зохион байгуулах гэж бай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтад оролцох компаниудыг бүртгэж байна
Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтад оролцох компаниудыг бүртгэж байна. Зураг: МҮОНРТ

Монголын залуучуудын холбоо, БНХАУ-ын Залуучуудын хоблоо болон Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран ирэх гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна.

Тус чуулга уулзалтын хүрээнд Монгол, Хятадын 400 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо гурван өдрийн турш чуулж, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх бөгөөд дараах таван чиглэлд БНХАУ-с талаас хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа ажээ. Үүнд:

  • Уул уурхай

  • Байгаль орчин - Нөхөн сэргээгдэх эрчим хүч

  • Банк санхүү

  • Барилга

  • Хөдөө аж ахуй

Иймд тус чуулганд оролцох сонирхолтой Монгол Улсын компаниудыг 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 3 хүртэл доорх линкээр бүртгэж байна.

Бүртгэлийн линк: shorturl.at/pDHVW

Дэлгэрэнгүй мэдээлэл:

- И-мэйл: info@investsummit.mn

- Холбоо барих утас: 7747-1313

- FB хаяг: www.facebook.com/sustainableinvestmentsummit

Хуваалцах