Тохижилт үйлчилгээний ажилтан дайруулж, эмнэлэгт хүргэгдлээ
Өнөө өглөө буюу дөрөвдүгээр сарын 20-ны 8:30-9:00 цагийн үед Баянгол дүүрэг, Эх Нялхасын эмнэлгийн арын замд 30 орчим насны, тохижилт үйлчилгээний ажилтан эрэгтэй ажлаа хийж байх явцдаа суудлын автомашинд дайруулж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдлээ.
Мэдээллийн алба

Осолд орсон эрэгтэйн хувьд ухаан алдсан байдалтай, нүүрэн тус газраасаа цус алдсан, түүний цэвэрлэгээний хэрэгсэл, тэрэг, хүрз, шүүр гээд хугарч гэмтээгүй зүйл нэг ч үлдээгүй байсан юм.
Ийнхүү тохижилт үйлчилгээний ажилтан ажлын долоо хоногийнхоо эхний өглөө цагаасаа хоцорч яарсан хэн нэгэн жолоочийн буруутай үйлдлээс болж өдгөө амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн харамсалт нөхцөл байдалд хүрээд байна.
Тохижилт үйлчилгээний ажилтан тэр тусмаа автозам цэвэрлэдэг ажилтнуудын ажлын нөхцөл, аюулгүй байдал дутмагаас тэд ээлж дараалан “дугуйн нөхөөс” болж, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор буй юм. Эрхэм жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримталж, анхаарал болгоомжтой оролцоно уу.