Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тохижилтын ажил хийгдэх талбайд зөвшөөрөлгүй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсооно

Нийслэлийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо 32-ын тойрог

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тохижилтын ажил хийгдэх талбайд зөвшөөрөлгүй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсооно
Тохижилтын ажил хийгдэх талбайд зөвшөөрөлгүй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсооно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо 32-ын тойрог орчмын элс, хайрга, барилгын материалын худалдаа, хүнд машин механизмын үйлчилгээ эрхлэгчдийн нөхцөл байдлыг судалж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын тогтоолоор тус орчинд энэ онд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх шийдвэртэй.

Иймд дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж удаа дараагийн уулзалт хийж, анхааруулга, мэдэгдлийг хүргүүлсэн боловч үйлчилгээ эрхлэгчид нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхгүй эсэргүүцсээр байна.

Энэ удаагийн хуралд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төлөөлөл оролцон дүүргийн ажлын хэсэгтэй хамтран ажиллаж хууль, журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авч, маргаашаас буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс тус хэсэг рүү машин, механизмыг оруулахгүй байх, худалдаа үйлчилгээг зогсоох чиглэлээр ажиллахаар боллоо.

Эх сурвалж: Сүхбаатар дүүрэг

Хуваалцах