Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу зарим шүүхийн Ерөнхий шүүгчдээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд
Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу зарим шүүхийн Ерөнхий шүүгчдээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.Иймд дор дурдсан шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2018 оны 07 дугаар 27-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү.Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүхүүд Нэгдсэн дугаарШүүхийн нэр Томилолтоор авч ажиллуулах шүүгчийн тооИргэний хэргийн анхан шатны шүүх11Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх622Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх1Нийт 7Томилолтоор ажиллах шүүгч тухайн шүүх байрлах орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ:1.Томилолтоор ажиллах тухай хүсэлт;2.Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр.Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын 70008037, 88182857 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Хуваалцах