Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томилолтоор ажиллах шүүгчдийн хүсэлт хүлээн авах хугацаанд өөрчлөлт оруулав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн ээлжийн амралтын нөхцөл байдлын улмаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр товлосонтой холбогдуулан томилолтоор ажиллах шүүгчдийн хүсэлт хүлээн авах хугацааг 2018.07.27-ны өдрийг дуустал гэснийг 2018.07.26-ны өдрийг хүр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Томилолтоор ажиллах шүүгчдийн хүсэлт хүлээн авах хугацаанд өөрчлөлт оруулав
Томилолтоор ажиллах шүүгчдийн хүсэлт хүлээн авах хугацаанд өөрчлөлт оруулав. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн ээлжийн амралтын нөхцөл байдлын улмаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр товлосонтой холбогдуулан томилолтоор ажиллах шүүгчдийн хүсэлт хүлээн авах хугацааг 2018.07.27-ны өдрийг дуустал гэснийг 2018.07.26-ны өдрийг хүртэл болгон өөрчилж байна.

Иймд Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн дор дурдсан шүүхүүдэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид дээрх хугацаа /2018.07.26/-ны дотор Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ яаралтай ирүүлнэ үү.

Жич: 2018.07.23-ны өдөр шүүгч томилолтоор авч ажлуулах саналаа ирүүлсэн шүүхийг нэмж зарлав.

Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүхүүд

Нэгдсэн дугаар № Шүүхийн нэр Томилолтоор авч ажиллуулах шүүгчийн тоо Иргэний хэргийн анхан шатны шүүх 1 1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 6 2 2 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 1 3 3 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2 4 4 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2 5 5 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 1 Нийт 12

Томилолтоор ажиллах шүүгч тухайн шүүх байрлах орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ:

1. Томилолтоор ажиллах тухай хүсэлт;

2. Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр /томилолтоор ажиллах хугацааг сунгуулах бол томилогдсон болон томилолтоор ажиллаж буй шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийг хамтад нь ирүүлнэ/

Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын 77096527, 88182857 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Хуваалцах