Томуу, томуу төст өвчний дэгдэлт их үед ашиглах 840 ор нэмэлтээр бэлджээ
Улсын хэмжээнд хэвтүүлэн эмчлэх 22 мянга гаруй ор байдаг. Үүнээс 2500 гаруй нь хүүхдийн ор байдгаас 977 нь нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдэд оногддог.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд хэвтүүлэн эмчлэх 22 мянга гаруй ор байдаг. Үүнээс 2500 гаруй нь хүүхдийн ор байдгаас 977 нь нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдэд оногддог.
Улирлын чанартай ханиад, томуугийн дэгдэлтийн үед эдгээр нь хүрэлцдэггүй. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед Нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдэд ашиглах 840 ор нэмэлтээр бэлдээд байна. Мөн энэ үед авах арга хэмжээ, бэлэн байдал хангагдсан гэж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ярилаа.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт их үед иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь чухал. Бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, ханиад хүрсэн тохиолдолд гэрийн нөхцөлд анагаах тал дээр анхаарах хэрэгтэй байна гэж мэргэжилийн эмч нар хэллээ.


















