Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 27-ны байдлаар амбулаторийн 73570 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 3237 тохиолдол оношлогджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байна
Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 27-ны байдлаар амбулаторийн 73570 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 3237 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундажтай ижил түвшинд, өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 2.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Нийт өвчлөгсдийн 42.5 хувийг 0-2 нас, 28.8 хувийг 2-4 насны хүүхэд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1196 дуудлага ирснээс 36.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 28-ны байдлаар нийт батлагдсан 2084 орон дээр 2043 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 165 буюу 33.0 хувийг нь томуу, томуу төст өвчтэй эмчлүүлэгч эзэлж байна.

Хуваалцах