Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуу, томуу төст өвчний үед хүүхэд их бөөлжиж, халуурч байна

Энэ удаагийн томуу, томуу төст өвчний үед хүүхэд их бөөлжиж, халуурч байгааг анхааруулж байна. Мөн суулгалт элбэг тохиолдож байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуу, томуу төст өвчний үед хүүхэд их бөөлжиж, халуурч байна
Томуу, томуу төст өвчний үед хүүхэд их бөөлжиж, халуурч байна. Зураг: МҮОНРТ

Энэ удаагийн томуу, томуу төст өвчний үед хүүхэд их бөөлжиж, халуурч байгааг анхааруулж байна. Мөн суулгалт элбэг тохиолдож байна.

Иймээс эцэг, эхчүүд хэд хэдэн зүйл дээр анхаарах шаардлагатай.

Эхний ээлжинд халууралтын байдлыг ажиглах хэрэгтэй. Хүүхдийнхээ гар, хөлийг барихад халуун эсвэл мөлүүхэн, хоёр хацар нь улайчихсан байвал хүндрэл бага.

Харин гар, хөл нь хүйтэн, царай нь цонхийсон цайвар өнгөтэй, амьсгалах бүрдээ яраглаж байвал хүндрэл их байгаагийн шинж юм. Энэ тохиолдолд эмчид очих хэрэгтэй.

Мөн хүүхэд суулгаж эхэлбэл эм өгөхөөс илүү суулгалтын хэмжээгээр хорсол болон ус уулгах хэрэгтэй гэж ЭХЭМҮТ-ийн эмч н.Оюунчимэг зөвлөлөө.

Mongolian National Radio · Томуу, томуу төст өвчний үед хүүхэд их бөөлжиж, халуурч байна

Хуваалцах