Томуу, томуу төст өвчнийг эмчлэхэд шаардлагатай багаж хэрэгслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт утлагын аппарат 15 ширхэг, амьсгал тоологч 10 ширхэг, пульсоксиметр /нярайн/ 4 ширхэг, ларингоскоп / хүүхэд/ 2 ширхэг шаардлагатай багаж хэрэгслийн санхүүжилт 3.6 сая төгрөгийг орон нутгийн төсвөө
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 92 хувийг 0-15 насныхан, үүнээс 77.9 хувь нь 0-4 хүртэлх насны хүүхдүүд байна. Хүүхдүүд богино хугацаанд уушгины хатгаа тусч байгаа юм.
Иймд томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах зорилгоор Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт утлагын аппарат 15 ширхэг, амьсгал тоологч 10 ширхэг, пульсоксиметр /нярайн/ 4 ширхэг, ларингоскоп / хүүхэд/ 2 ширхэг шаардлагатай багаж хэрэгслийн санхүүжилт 3.6 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэжээ.


















