Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуу төст өвчин улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрлээ

Хүн амын дунд томуугийн В вирүстэй зэрэгцэн амьсгалын замын синциталь вирүс, бокавирүс, риновирүс, короновирүс тус тус орчилд байна. Амьсгалын замын синциталь вирүс нь өндөр настай хүмүүс болон бага насны хүүхдүүд, ялангуяа 6-аас доош сартай нярай хүүхдүүдэд хүндрэл илүү үзүүлдэг тул эцэг, эх асран

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуу төст өвчин улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрлээ
Томуу төст өвчин улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрлээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд амбулаториор 196,745 хүн үйлчлүүлсний 11.1% (21,774)-ийг ТТӨ эзэлж, улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрлээ.

Хүн амын дунд томуугийн В вирустэй зэрэгцэн амьсгалын замын синциталь вирус, бокавирус, риновирус, короновирус тус тус орчилд байна.
Амьсгалын замын синциталь вирус нь өндөр настай хүмүүс болон бага насны хүүхдүүд, ялангуяа 6-аас доош сартай нярай хүүхдүүдэд хүндрэл илүү үзүүлдэг тул эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлнэ үү!

Эх сурвалж: ХӨСҮТ

Хуваалцах