Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье!

Хүйтний эрч чангарч, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэддээ дараахи зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье!
Томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье!. Зураг: МҮОНРТ

Хүйтний эрч чангарч, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэддээ дараахи зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: • Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах
• Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой
• Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэн нөхцөлд малгай, ороолт, бээлий хэрэглэх, амны хаалт зүүх
• Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах тохой, суга руугаа ханиалгах, амны хаалтыг тогтмол хэрэглэх, 2 цаг тутамд солих
• Гараа байнга савандаж угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа ариутгах
• Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд шаардлагагүй тохиолдолд үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх
• Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах
• Хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлах
• Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийх
• Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэнд 38 хэмээс дээш өндөр халуурах, толгой өвдөх, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харъяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх хэрэгтэй.
• Цаг алдаж болохгүй. Бага насны хүүхэд амархан хүндэрдэг гэдгийг санаж, халамж анхаарлаа бууруулж болохгүй байхыг зөвлөж байна.СҮХБААТАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ АЛБА

Хуваалцах