Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгүүд
Мөн 2017 оны 10 сарын 24-өөс эхлэн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаториор 1 хүн тунг 10000 төгрөгөөр хийж байна.
Мэдээллийн алба

Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгүүд1. жирэмсэн эмэгтэйчүүд2. нийслэлийн дүүргүүдийн зарим цэцэрлэгийн бага насны хүүхдүүд3. эрүүл мэндийн ажилтан,нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар4. архаг, суурь өвчтэй хүн5. өндөр настанМөн 2017 оны 10 сарын 24-өөс эхлэн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаториор 1 хүн тунг 10000 төгрөгөөр хийж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд харьяа сум, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд хандаж томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдаарай.Дэлгэрэнгүй мэдээллийг 11-455-388 дугаар утсаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас авах боломжтой.Дархлаажуулалтанд хамрагдахад юуг анхаарах вэ1. Товлолын дагуу тогтоогдсон хугацаанд эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэртэй харьяа өрхийн эмнэлэгт очих.2. Эмчид үзүүлж, вакцины хэд дэх тунг тариулах тухай заалтыг тэмдэглүүлэх3. Эмчид үзүүлсэн өдрөө вакцинаа хийлгэх4. Вакцин тариулахын өмнө халуун бууруулах өвчин намдаах лаа, эм хэрэглээгүй байх5. Вакцин тариулж байгаа хүүхдийг хөдөлгөөнгүй сайн барихВакцин тариулсны дараа хөнгөн хэлбэрийн халуурах, бие тавгүйрэх, тарьсан хэсэгт улайх, өвдөх, хавдах, шинж тэмдгүүд илэрч болох ба 2-3 хоногт арилдаг. Шинж тэмдэг нэмэгдэх, арилахгүй удвал өрхийн эмчидээ хандаарай.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


















