Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуугийн шинэ төрлийн H1N1 вирус илэрчээ

Томуу, томуу төст өвчин тархвар судлалын 52 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, сүүлийн 3 өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар бага байна. Нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмж

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуугийн шинэ төрлийн H1N1 вирус илэрчээ
Томуугийн шинэ төрлийн H1N1 вирус илэрчээ. Зураг: МҮОНРТ
  1. Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин тархвар судлалын 52 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, сүүлийн 3 өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар бага байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувийг 15, үүнээс 69,4 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Улсын хэмжээнд томуугийн харуулдан тандалтын нэгж 152, томуугийн үндэсний лавлагаа вируслогийн лаборатори 1 (ХӨСҮТ), салбар вируслогийн лаборатори 5 (ЭХЭМҮТ, Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд) ажиллаж байна.

Тандалтын 52 дугаар долоо хоногт 74 сорьц шинжлэхэд хүн амын дунд томуугийн A(H1N1)pdm09, A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрсэн байна.

  1. Нийслэлийн хэмжээнд:

Нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмсэн

Тархвар судлалын 52 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар бага байна. Нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогоор 1396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна.

Томуу, томуу төст өвчний үүсгэгчийн онцлог, зонхилон илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, эмчилгээний энгийн аргуудын талаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын цахим хуудас, нийгмийн сүлжээний хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Хуваалцах