Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн худалдаа болно

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн худалдаа болно
Тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн худалдаа болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол орны 381 сум суурин газарт тоон телевизийн дахин дамжуулах сүлжээ байгуулагдаж, 2014 оны долоодугаар сарын 31-ний өдрөөс тоон телевизийн өргөн нэвтрүүлэг албан ёсоор нийт улсын хэмжээнд цацагдаж эхэлсэн.

Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.2 дугаар заалтын дагуу МТШХХГ-ын даргын 2015 оны 66 дугаар тушаалаар “Монгол Улсын аналог телевизийн дахин дамжуулах станцуудыг зошсоох хуваарь"-ийг баталсаны дагуу энэ оны долоодугаар сарын 15-наас аравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл орон даяар аналоги телевизийн өргөн нэвтрүүлэг үе шаттайгаар унтрааж эхэлсэн.

Хуваарийн дагуу 2015 оны есдүгээр сарын байдлаар Төв, Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нийт 260 сум суурин газарт аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг бүрэн зогсоосноор тухайн бүс нутгийн иргэд тоон телевизийн өргөн нэвтрүүлэг (МҮОНТ, UBS, MN25, ETV, TV9, Боловсрол Тв)-ийг дуу дүрсийн өндөр чанартайгаар хүлээн авч үзэж байна.

Улаанбаатар хотод тоон телевизийн шилжилт хэрэгжихтэй холбоотойгоор МТШХХГ нь иргэд олон нийтэд тоон телевизийн талаар мэдлэгийг түгээх “Тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн танилцуулга, худалдаа”-г 2015 оны есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Төв шуудангийн зүүн хажууд зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт DVB-T2 стандартын (сэт топ бокс) борлуулагч компаниуд олон нийтийг тоон телевизийг хэрхэн хүлээн авах, хэрэглэгчийн төхөөрөмжийн үнэ, ашиглалт үйлчилгээний талаар мэдээллээр хангаж оролцох юм. Иргэд, олон нийт тус өдөрлөгт оролцож тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжөө ХХЗХ-оос баталгаажсан эрх авсан албан ёсны эрх бүхий үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас худалдан авах боломжтой болох юм.

Хэзээ: 2015 оны есдүгээр сарын 18, 19-ний өдрүүд

Хаана: Чингисийн талбайн баруун тал Төв шуудангийн зүүн хажууд

Утас: 89007417, 96098985

Хуваалцах