Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Чөлөөт цаг

Тоон телевизийн нээлттэй өдөрлөг болно

Монгол Улс телевизийн тоон системд орон даяар шилжихэд хэдхэн хоног үлдлээ. МТШХХГ-аас эл үйл явдлыг тохиолдуулан тоон телевизийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт оролцогчдын бүртгэл энэ сарын 16–31-ний хооронд явагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоон телевизийн нээлттэй өдөрлөг болно
Тоон телевизийн нээлттэй өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улс телевизийн тоон системд орон даяар шилжихэд хэдхэн хоног үлдлээ. МТШХХГ-аас эл үйл явдлыг тохиолдуулан Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нээлтийн үйл ажиллагааг Чингисийн талбайд энэ сарын 31-нд зохион байгуулна.

Мөн энэ үеэр тоон телевизийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт оролцогчдын бүртгэл энэ сарын 16-31-ний хооронд явагдана. Ингэхдээ, оролцогч байгууллагууд нь өдөрлөгт оролцох хүсэлтээ МТШХХГ-т албан бичгээр ирүүлж бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа МТШХХГ-тай гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны дараа оролцогч байгууллагуудын өдөрлөгт оролцох эрх нээгдэнэ. Өдөрлөгт оролцож буй байгууллагууд өөрсдийн бэлтгэл ажлыг өдөрлөгийн өдөр буюу 7-р сарын 31-ний өдрийн 08.00-09.00 цагийн хооронд дуусгасан байна. Нээлтийн ажиллагаа болон өдөрлөг нь 09.00-20.00 цагийн хооронд зохион байгуулагдах юм.

Хуваалцах