Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ТОП-100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэргүүллээ

Монгол Улсын 2017 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо. “ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тэргүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Хаан банк” ХХК, “Энержи ресурс” ХХК,

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ТОП-100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэргүүллээ
ТОП-100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын 2017 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо. “ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тэргүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Хаан банк” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Монголын алт” /МАК/ ХХК, “Худалдаа хөгжлийн банк, “Тийсс Монгол” ХХК, “НИК” ХХК, “Тавантолгой” ХК эхний аравт жагссан байна. Нэр бүхий 65 аж ахуйн нэгж гурван жил дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжид багтсан бол шинээр 17 аж ахуйн нэгж нэмэгджээ.

100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 2017 оны байдлаар өмнөх оноос 30 орчим хувиар, улсын төсөвт төлсөн татварын хэмжээ 1,9 дахин нэмэгдэж 3,2 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын төсвийн татварын орлогын 50 орчим хувийг бүрдүүлж 80 орчим мянган хүнийг ажлын байраар хангасан байна.

“ТОП-100” аж ахуйн нэгжийн 25 хувь нь худалдаа үйлчилгээ, 22 хувь нь уул уурхай, 12 хувь нь газрын тосны хангамж, есөн хувь нь хүнсний үйлдвэрлэл, найман хувь нь банк санхүү, долоо хувь нь цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж, зургаан хувь нь харилцаа холбоо, гурван хувь нь барилга, зам, гурван хувь нь хүнд үйлдвэр, хоёр хувь нь тээвэр ложистик, үлдэх хувь нь бусад салбарынх байна.

ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо.

Тэрээр 2017 оны байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хүртэл хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 5,3 хувьд хүрсэнд ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулсан хувь нэмэр их байсныг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

Бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, тулгарч болох макро эрсдэлийг бууруулахад Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Засгийн газар бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорьж, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулна гэлээ.

Сангийн яам, МҮХАҮТ, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын хамтарсан Ажлын хэсэг ТОП-100 аж ахуйн нэгжийг борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгө, ашиг, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо гэсэн үндсэн таван шалгуураар тодруулжээ.

МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖ

Компанийн нэр1“Эрдэнэт үйлдвэр” ХХК2“Эрдэнэс -Таван толгой “ХК3“Оюу Толгой” ХХК4Хаан банк5“Энержи Ресурс” ХХК6Монголын Алт (Мак) ХХК7Худалдаа Хөгжлийн банк8“Тийсс Монгол” ХХК9“НИК” ХХК10“Тавантолгой” ХК11Төрийн банк12“АПУ” ХК13Голомт банк14“Улаанбаатар төмөр зам” ХНН15Хас банк16“Мобиком корпораци” ХХК17“Цайрт минериал” ХХК18“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК19“Дулааны 4-р Цахилгаан Станц” ТӨХК20“Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК21“МИАТ” ХК22“Номин тав трейд” ХХК23“Говь” ХК24“Рэдпаф Монгол” ХХК25“Саусгоби сэндс” ХХК26“Юнител” ХХК27“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ“ ТӨХК28“М-Си-Эс кока-кола” ХХК29“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК30“Магнай Трейд” ХХК31“Ай Си Ай Си” ХХК32Болдтөмөр Ерөө гол ХХК33“Сод Монгол Групп” ХХК34“Апу Трейдинг” ХХК35Монгол Улсын Хөгжлийн Банк36“Монголросцветмет” ХХК37“Шунхлай” ХХК38“Петростар” ХХК39“Багануур” ХК40“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК41“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК42“Дулааны 3-р цахилгаан станц” ТӨХК43“Спирт Бал Бурам” ХХК44“Шинь Шинь” ХХК45“Номин трейдинг” ХХК46“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК47Улаанбаатар хотын банк48“Саппорт сервисес Монголиа” ХХК49“Алтангадас Трейд” ХХК50Капитрон банк51 “МоЭнКо” ХХК52 “М-Ойл групп” ХХК53 “Си Өү Эй Эл” ХХК54 “Жэйкобс инженеринг” ХХК55 “Монгол Тамхи Со” ХХК56 “Өсөх зоос” ХХК57 “Скайтел” ХХК58 “Волтам” ХХК59 “Таван Богд” ХХК60 “СББ трейд” ХХК61 “Жем Интернэшнл” ХХК62 “М-Си-Эс Интернэйшнл” ХХК63 “Юнивишн” ХХК64 “Монос Фарм Трейд” ХХК65 “Трансвест Монголиа” ХХК66 “Шунхлай Трейдинг” ХХК67 “М-Си-Эс Проперти” ХХК68 “М-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК69 “Баян Айраг Эксплорэйшн” ХХК70 “Талх Чихэр” ХК71 “Сонгино Хангай” ХХК72 “Скай Хайпермаркет” ХХК73 “Алтайн Хүдэр” ХХК74 “МТ петролиум” ХХК75“Номун Табак” ХХК76“Тэс Петролиум” ХХК77“Жи-мобайл” ХХК78“Номин Холдинг” ХХК79“Петрочайна Дачин Тамсаг” ХХК80“Монсуль” ХХК81“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК82“Эко Констракшн” ХХК83“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК84“МСМ групп” ХХК85“Премиум Конкрит” ХХК86“Эко Алтан Заамар” ХХК87“Тотал Дистрибюшн” ХХК88“Шивээ-Овоо” ХК89“Бласт” ХХК90“Ойн Бирж” ХХК91“Моннидер” ХХК92“Монполимет групп” ХХК93“Алтан Жолоо Трейд” ХХК94“Шарын Гол” ХК95“Алтан Тариа” ХХК96“М-Си-Эс Холдинг” ХХК97“Монос Улаанбаатар” ХХК98“Шангрила-Улаанбаатар Хотел” ХХК99“Таван Богд Фүүдс” ХХК100“Цахиур” ХХК

Хуваалцах