“Торгоны зам” авто ралли уралдааны замаас мал сүргээ хол байлгахыг анхааруулж байна
ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхэлсэн "Торгоны зам" авто раллид оролцогчид 2019 оны 7 дугаар сарын 09 нб өдөр Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхэлсэн "Торгоны зам" авто раллид оролцогчид 2019 оны 7 дугаар сарын 09-ны өдөр Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна. Тус боомтоор хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” автораллид оролцогч тамирчид Сэлэнгэ, Дархан-Уул, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлэх тул тус аймаг, сумдын иргэд, малчид тусгайлан заасан уралдааны замаас хол байх, адуу малаа бэлчээрлүүлэхгүй байхыг анхааруулж байна.


















