Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Товчоогоор зорчих тохиолдолд хаяг байршил зэрэг хувийн мэдээллээ үнэн зөв мэдүүлэх шаардлагатай

Харьяа дүүргийнхээ шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих тохиолдолд хаяг байршил зэрэг хувийн мэдээллээ үнэн зөв мэдүүлэх шаардлагатай.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Товчоогоор зорчих тохиолдолд хаяг байршил зэрэг хувийн мэдээллээ үнэн зөв мэдүүлэх шаардлагатай
Товчоогоор зорчих тохиолдолд хаяг байршил зэрэг хувийн мэдээллээ үнэн зөв мэдүүлэх шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Харьяа дүүргийнхээ шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих тохиолдолд хаяг байршил зэрэг хувийн мэдээллээ үнэн зөв мэдүүлэх шаардлагатай. Ингэсэн тохиолдолд мөнгө төлөхгүй.

Нийслэл хотын шалган нэвтрүүлэх найман товчооны үйл ажиллагаа өнгөрсөн сараас эхлэн цахим болсон. Үүнтэй холбоотойгоор товчооны гадна амьдардаг болон үйл ажиллагаа эрхэлдэг иргэд өмнө нь цагаан жагсаалтын дагуу төлбөр төлөхгүйгээр нэвтэрдэг байсан. Харин цахим болсноос хойш эдгээр иргэдийн мэдээллийг нэгдсэн системээс авч шууд нэвтрүүлж байгаа гэсэн юм.

Гэсэн хэдий ч зарим иргэдийн хувьд төлбөрийн нэхэмжлэл орж, гарах бүрт ирж байна гэсэн гомдол ирж байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Төлбөр авах үйл ажиллагааны хэлтсийн дарга н.Энхбаатараас тодрууллаа.

Mongolian National Radio · Товчоогоор зорчих тохиолдолд хаяг байршил зэрэг хувийн мэдээллээ үнэн зөв мэдүүлэх шаардлагатай

Одоогийн байдлаар товчооны гадна амьдардаг 30 мянга гаруй иргэн үнэ төлбөргүй зорчиж байна гэсэн юм.

Хуваалцах