Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Toy story”, “Frozen”, “Zootopia” хүүхэлдэйн киноны шинэ анги үзэгчдэд хүрнэ

“Дисней”-ийн алдарт “Toy story”, “Frozen”, “Zootopia” хүүхэлдэйн киноны дараагийн анги үзэгчдэд хүрэхээр болсон талаар тус компанийн захирал Боб Айгер мэдэгджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Toy story”, “Frozen”, “Zootopia” хүүхэлдэйн киноны шинэ анги үзэгчдэд хүрнэ
“Toy story”, “Frozen”, “Zootopia” хүүхэлдэйн киноны шинэ анги үзэгчдэд хүрнэ. Зураг: МҮОНРТ

“Дисней”-ийн алдарт “Toy story”, “Frozen”, “Zootopia” хүүхэлдэйн киноны дараагийн анги үзэгчдэд хүрэхээр болсон талаар тус компанийн захирал Боб Айгер мэдэгджээ.

Тэрбээр ““Frozen - 3”, Toy story - 5”, “Zootopia - 2” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног хийхээр болсныг зарлаж байгаадаа баяртай байна. Удахгүй тодорхой мэдээллийг хүргэх болно” гэлээ. “Toy story” буюу тоглоомын түүх киноны дөрвөн анги үзэгчдэд хүрсэн бөгөөд тус киноны гол дүрээс сэдэвлэсэн “Buzz Lightyear” анимэйшн мөн гарсан билээ. Тэгвэл 2019 онд сүүлийн анги нь гарсан “Тоглоомын түүх”-ийн түүх үргэлжлэхээр боллоо.

Мөн хоёр бүрэн хэмжээний кино нь тус бүртээ нэг тэрбум ам.долларын ашиг орлого олсон “Frozen” хүүхэлдэйн киноны дараагийн буюу гурав дахь анги хийгдэх шийдвэрт хүрлээ.

Харин “Zootopia” хүүхэлдэйн киноны баатрууд долоо жил “амарсан”-ы дараа адал явдлаа үргэлжлүүлэхээр болж байна.

Хуваалцах