Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Тоёота гүйдэг робот бүтээжээ

Тоёота компанийн мэргэжилтнүүд хүн хэлбэрийн гүйдэг роботын эхний хувилбарыг бүтээсэн байна. Энэ робот нь 130см өндөр, 50 кг жинтэй бөгөөд 7 км/ц хүртэл хурдан гүйж чаддаг юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоёота гүйдэг робот бүтээжээ
Тоёота гүйдэг робот бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Тоёота компанийн мэргэжилтнүүд хүн хэлбэрийн гүйдэг роботын эхний хувилбарыг бүтээсэн байна. Энэ робот нь 130см өндөр, 50 кг жинтэй бөгөөд 7 км/ц хүртэл хурдан гүйж чаддаг юм. Тодруулахад урьд нь бүтээгдсэн Хонда компаний Асимо робот 6 км/ц хүртэл хурдалж чаддаг. Тоёота компани тэнцвэрийн хяналтын системийн шинэ аргыг хөгжүүлж байгаа бөгөөд энэ аргын тусламжтайгаар, робот хөдөлгөөн хийж байх үед гаднаас хүч үйлчлэх, тухайлбал түлхэх хүчний үйлчлэлийн үед чадварлагаар тэнцвэрээ олж чаддаг болох юм. Уг робот нь 340мс-д нэг алхалт хийх бөгөөд алхам хооронд 100 мц-ийн хугацаагаар хөл нь газартай хүрэлцэхгүй байна. Одоогоор зөвхөн тэгш гадаргуу дээр явах чадвартай ба бага зэргийн хүчний үйлчлэлд л тэнцвэрээ олж чадаж байгаа юм байна.

Хуваалцах