Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"Toyota" компани 369 000 автомашиныг зах зээлээс татан авч засварлана

Өчигдөр автомашины худалдаагаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох "Toyota" компани өөрийн бүтээгдэхүүн болох 369 000 автомашинаа зах зээлээс эргүүлнэ татаж засварлах болсноо зарлалаа.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Toyota" компани 369 000 автомашиныг зах зээлээс татан авч засварлана
"Toyota" компани 369 000 автомашиныг зах зээлээс татан авч засварлана. Зураг: МҮОНРТ

Өчигдөр автомашины худалдаагаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох "Toyota" компани өөрийн бүтээгдэхүүн болох 369 000 автомашинаа зах зээлээс буцаан татан авч засварлах болсноо зарлалаа.

Эдгээр автомашинуудын дотор хамгийн түгээмэл хэрэглээ болсон "Highlander Hybrid", "Lexus" загварууд багтаж байгаа бөгөөд АНУ-аас 235 000, Японы дотоодын зах зээлээс 74 000, Европын орнуудад борлогдсон 37 500 автомашинуудыг татан авч засварлахаар болжээ.

Тэдгээрийг эргүүлэн татаж авах болсон шалтгааныг тодруулбал, тус машинуудын цахилгаан хөдөлгүүрийн зарим төрлийн транзистор хэт халж байгаагаас машин хөдөлгөөнд оролцож байх явцад гэнэт зогсох эрсдэл гарч болзошгүй байгаа гэнэ.

Энэхүү согогоос үүдэж ямар нэгэн осол, гэмтэл бүртгэгдээгүй байгаа тухай "Toyota" компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Түлхүүр үг:автомашин
Хуваалцах