Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Транс Сибирийн агаарын замыг хамтарч ашиглах санал тавилаа

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд урилгаар оролцож

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Транс Сибирийн агаарын замыг хамтарч ашиглах санал тавилаа
Транс Сибирийн агаарын замыг хамтарч ашиглах санал тавилаа. Зураг: МҮОНРТ

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд урилгаар оролцож буй ОХУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газрын дарга Александр Нерадко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ОХУ-ын Транс Сибирийн агаарын замыг хамтарч ашиглах, ОХУ-тай 2 жил тутамд хамтарч зохионбайгуулдаг Эрэн хайх, авран туслах хамтарсан сургуулилтад өмнөд хөршийг урьж оролцуулах, ингэснээр хөрш зэргэлдээ улсуудын хувьд энэ чиглэлээр улам илүү амжилттай хамтарч ажиллах боломж байгаа талаар санал солилцлоо.ОХУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газрын дарга Александр Нерадко Олон улсын иргэний нисэхийн байгууллагын нэр хүндтэй том хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, хурлын ажиллагаанд амжилт хүсээд Монголын талаас тавьж буй асуудлуудаар хамтарч ажиллах боломж байгаа гэдгийг илэрхийллээ.

Хуваалцах