Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Балжинням ганцаараа хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав

Манай улсаас өнөөдөр 60 кг-д Ц.Балжиням, 67 кг-д Б.Нямдорж, 72 кг-д Г.Ханбүргэд, 82 кг-д Д.Батзул, 97 кг-д Ц.Мөнхбаяр нар тус тус барилдав. 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнравдангийн Балжинням хүрэл медалийн төлөө барилдахаар болж, үлдсэн нь тэмцээнээ өндөрлүүлсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Балжинням ганцаараа хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав
Ц.Балжинням ганцаараа хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу сонгомол бөхийн 60, 67, 72, 82, 97 кг-ын жингийн барилдаан болно.

Манай улсаас өнөөдөр 60 кг-д Ц.Балжинням, 67 кг-д Б.Нямдорж, 72 кг-д Г.Ханбүргэд, 82 кг-д Д.Батзул, 97 кг-д Ц.Мөнхбаяр нар тус тус барилдав. 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнравдангийн Балжинням хүрэл медалийн төлөө барилдахаар болж, үлдсэн нь тэмцээнээ өндөрлүүлсэн.

Тэрбээр үдээс хойш буюу 18:00 цагт медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Юрнер Фидахметовтой барилдана.

Хуваалцах