Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбарт 2019 онд хийх ажил олон байна

Энэ онд Оюутолгойн үйлдвэрлэлийн цахилгааны тодорхой хувийг дотоодоосоо хангахаар төлөвлөж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбарт 2019 онд хийх ажил олон байна
Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбарт 2019 онд хийх ажил олон байна. Зураг: МҮОНРТ

Энэ онд Оюутолгойн үйлдвэрлэлийн цахилгааны тодорхой хувийг дотоодоосоо хангахаар төлөвлөж байна. Цахилгаан дамжуулах шугамын барилгын ажил нь дуусах шатандаа явж байна.

Мөн 3, 4-р цахилгаан станцыг өтгөтгөх, сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөх гэх зэргээр эрчим хүчний салбарт 2019 онд хийх ажил олон гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэллээ.

Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг хэт өндөр тогтоож, хуульчилж өгснөөр манай улс энэ төрлийн цахилгааныг хамгийн өндөр үнэтэй хэрэглэж байгаа юм. Одоогоор нэг киловатт нь 28-29 төгрөг байна. Үүний 11 төгрөгийг иргэд, аж ахуйн нэгж төлдөг. Цаашид 19 төгрөг болж өсөх хандлагатай байгаа учраас 2019 онд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна гэж салбарын удирдлагууд мэдэгдэж байна.

Хуваалцах