Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ц.Элбэгдорж: Надад бусдаас илүү гарах зүйл байхгүй

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн фээсбүүк хуудсаараа дамжуулан, спортоор хичээллэж, эрүүл идэвхтэй амьрахыг уриаллаа. Тэрээр цаг наргүй төрийн ажлын хажуугаар спортод ч мөн цаг гаргахаа мартдаггүй нэгэн билээ. Энэ тухайгаа “Надад бусдаас илүү гарах зүйл байхгүй. Харин би юунд зайлшгүй цаг зарцуулах хэ

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Элбэгдорж: Надад бусдаас илүү гарах зүйл байхгүй
Ц.Элбэгдорж: Надад бусдаас илүү гарах зүйл байхгүй. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн фээсбүүк хуудсаараа дамжуулан, спортоор хичээллэж, эрүүл идэвхтэй амьдрахыг уриаллаа. Тэрээр цаг наргүй төрийн ажлын хажуугаар спортод ч мөн цаг гаргахаа мартдаггүй нэгэн. Энэ тухайгаа “Надад бусдаас илүү гарах зүйл байхгүй. Харин би юунд зайлшгүй цаг зарцуулах хэрэгтэйг мэднэ. Тэр бол спорт, хөдөлгөөн, идэвхтэй амьдрал.

Шалтаг тоочих хэрэггүй. Өөрийн сонирхолд нийцсэн спортын төрлөөр боломж гарвал хичээллэхийг бод. Спорт бол зөвхөн биеийн тамир бус амьдралын хэвшил, хүний төлөвшил, хөгжил дэвшлийн бүрэлдэхүүн хэсэг. Магадгүй өөрийн чинь хамгийн зөв сонголт ч байхыг үгүйсгэхгүй. Спортын аль нэг төрлөөр хичээллээд буруудсан, муудсан, алдсан хүн гэж би сонсоогүй” хэмээн бичсэн байна.

Түлхүүр үг:Ц.Элбэгдорж: Надад бусдаас илүү гарах зүйл байхгүй
Хуваалцах